Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ онцлог юм.

Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай,  барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой.

Нийт амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх 7 тасагтай, өдрийн эмчилгээ хийх хэсэгтэй. Өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийж эхлээд байна.

Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгааны өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. 

Нэг онцлог нь дээврийг ашиглах боломжтой бөгөөд өвчтөнүүд болон ар гэрийнхэн нь дээвэрт салхилах боломжтой аж. Агаар сэлгэлтийн бие даасан системийг анх удаа Монгол Улсын эмнэлэгт суурилуулаад байна. 

Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, Барилгын зураг, төслийг Солонгос улсын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  Австри улсын “Вамед” ХХК олон улсын тендерт шалгаран гүйцэтгэж, барилгыг 2020 оны 11 дүгээр сард Улсын комисст , захиалагч Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өгч байгаа түүхэн үйл явдал болж байна.

Ийнхүү барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэн, иж бүрэн цогц эмнэлгийг анх удаа эрүүл мэндийн салбарт шинээр бий болголоо. 

Дүүргийн маань 157 мянган иргэн эмчлүүлэх Олон Улсын стандартад нийцсэн жишиг эмнэлэг өнөөдөр үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Энэхүү эмнэлгийг барих эхлэлийг тавьсан үе үеийн Сонгинохайрхан дүүргийн удирдлагууддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд