Сонгинохайрхан дүүргийнхээ хүүхэд, залуучууд, иргэдийн ном унших, цахим ном сонсох хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Сонгины оюу” аяны Хоёрдугаар уралдаан нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдана.
“Сонгины оюу” аяны хүрээнд зохион байгуулагдах Хоёрдугаар уралдаанд хүүхэд залуучууд, иргэд номын тэмдэглэл хөтлөх уралдаанд 6-10, 11-14, 15-18, 19-34 насны ангилалаар харин Үлгэрч гэр бүл, Тик ток мэндчилгээний уралдаанд насны ангилал хамаарахгүйгээр оролцох боломжтой.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор уралдааны бүртгэл, шалгаруулалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:
Бүртгэлийн 1-р үе: Сонгинохайрхан дүүрэгт харъяалалтай оршин суугч хүүхэд багачууд, сурагчид, тэдгээрийн эцэг эхчүүд, оюутан залуучууд дараах хуваариар анхан шатны бүртгэлд хамрагдана. СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншсан номын тэмдэглэл, ээж аав, эмээ өвөөтэйгээ хамтран бэлтгэсэн “Үлгэрч гэр бүл”-ийн төрөлд оролцох видео бичлэг, мөн Тик ток мэндчилгээгээ өөрийн сургууль дээрээ 2021.04.29-өөс 04.30-ны хооронд бүртгүүлнэ.
-Цэцэрлэгт суралцагч хүүхэд багачууд маань ээж аав, эмээ өвөөтэйгээ хамт бэлтгэсэн “Үлгэрч гэр бүл”-ийн төрөлд оролцох видео бичлэг, мөн Тик ток мэндчилгээгээ 2021.04.29-нөөс өмнө цэцэрлэгтээ бүртгүүлээрэй.
-Харин 19-34 насны залуус уншсан номын тэмдэглэлээ дүүргийн ЗДТГ-аас томилогдсон номын санчид 2021.04.29-өөс 04.30-ны өдөр бүртгүүлэх юм.
Бүртгэлийн 2-р үе: Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нь төрөл тус бүрээс шалгарсан нэг, нэг материал бүтээлүүдээ дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст хуваарийн дагуу 2021.05.01-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд хүлээлгэн өгч бүртгүүлнэ.
Шалгаруулалтын 1-р үе: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь сургууль, цэцэрлэгүүдээс хүлээн авсан материалыг “Сонгины оюу аян”-ыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуваарийн дагуу танилцуулж, Ажлын хэсэг нь “Хоёрдугаар уралдаан”-ы шилдгүүдийг 2021.05.03-аас 2021.05.07-ны өдрүүдэд шалгаруулна.
Шагнал гардуулах үйл ажиллагаа: “Хоёрдугаар уралдаан”-ы шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 07-10-ны хооронд зохион байгуулна.
“СОНГИНЫ ОЮУ АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ