Дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн 4-р бүлгийн буюу 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмадуудыг “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтад энэ сарын 12-ны өдрөөс эхлэн хамруулж эхэлсэн. Эрүүл мэндийн 4-р бүлэгт багтах ахмад настнуудыг 9 дүгээр сургууль дээр дархлаажуулалтад хамруулах ажил хэвийн үргэлжилж байна.

 

 

Тус дархлаажуулалтын цэгт өнөөдөр дүүргийн онцгой комиссын шуурхай штабын дарга, Засаг даргын орлогч Э.Ниндэв ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн ажилчдыг ахалж буй 5-р хорооны ӨЭМТ-ийн дарга Д.Баярбаттай холбогдох асуудлаар уулзав.

 

Тэд энэ үеэр эрүүл мэндийн 4-р бүлгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа эсэх, “Covid-19” халдварын эхний тунг тариулсан ахмад настнуудад илрэх нийтлэг хариу урвал, ажиглалтын хугацаанд хүнд зовиур илэрч буй эсэх, ахмадууд халдвараас өөрийгөө хамгаалах, дархлаажуулалтад хамрагдсаны дараа гэрийн нөхцөлд баримтлах зөвлөмжүүдийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа эсэх талаар зөвлөлдлөө.

 

Өчигдрийн /2021.04.14/ байдлаар дархлаажуулалтын байнгын нэг цэгт 400 хүн “Covid-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунг хийлгэжээ. Харин өнөөдөр тус цэгт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж 60-аас дээш настай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 300 иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд