ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Тэд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай “Covid-19” халдварын үед танхимаар хичээллэх бэлтгэл байдал, гадна талбайн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээний талаарх асуудлаар санал, солилцов. Энэ үеэр тус хоёр цэцэрлэгийн орох, гарах гарцтай зэргэлдээх авто замыг яаралтай засварлах шаардлага үүссэн байв. Тиймээс дүүргийн удирдлагууд зам талбайг хариуцсан нэгжүүдтэй шуурхай уулзаж, зам засвар, тохижилтыг эхлүүлэх талаар зөвлөлдөв.
Үүний дараа дүүргийн удирдлагууд 76-р сургуульд ажилласан юм. Тус сургуулийн өргөтгөлийг 2020 онд эхлүүлсэн ч "Covid-19" халдварын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилт нь зогссон байна. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхээ дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай илэрхийллээ.
Мөн дүүргийн Засаг дарга 76-р сургуулийн сурагчдад сурлагын амжилт хүсч, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан хичээлдээ шамдан суралцахыг зөвлөлөө.