Сонгинохайрхан дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлсөн талбайн тохижилтын ажил бүрэн дуусч, өнөөдөр /2021.09.07/ УБЗАА дүүрэгт хүлээлгэн өгч байна.

 

 

Тохижилтын гүйцэтгэлийг УБЗАА-ын захиалгаар гүйцэтгэгч компани хийж ажиллалаа.

 

Тус талбайг Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж 132 ширхэг чингэлэг, гараашуудыг буулгаж, газар чөлөөлсөн билээ. Энэхүү ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж байсан. Харин өнөөдөр 1800 мкв явган хүний зам, 3996 мкв талбайд ногоон зүлэг тарьж, 600 мкв үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж, 1.8 метр өргөнтэй 520 метр дугуйн зам тавих ажил бүрэн дууслаа.

 

Энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Нийслэл, дүүргийн удирдлагууд болон хамтран ажилласан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гүйцэтгэгч компаниуддаа талархал илэрхийлье.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд