Тус аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах мөн хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангах юм.

 

Манай дүүргийн иргэд энэхүү аянд идэвхи, санаачлагатай оролцож байгаа бөгөөд тэдгээрийн төлөөлөл болох 1-р хорооны иргэн З.Ваанчиг, 32-р хорооны иргэн Р.Чанрав нарын гэр бүлийн хашаа, гудамжны тохижуулалт, ногоон байгууламж нэмэгдүүлсэн бүтээн байгуулалттай УБЗАА-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа.

“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцож буй дүүргийнхээ нийт айл, өрхүүдэд талархал илэрхийлье.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд