Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

 

Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд авто зам тавих байршлууд дээр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажлын хэсгийнхэнтэй хамт ажилласан юм.

Энэ үеэр удирдлагууд авто зам тавих байршлуудын нөхцөл байдлыг дүгнэн дүүргийн хэд, хэдэн бүсийг дайран өнгөрөх авто замын бүтээн байгуулалтын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар санал солилцон, шийдэлд хүрлээ.

Дүүргийн хэмжээнд 2019-2021 онд Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 36 км авто зам ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн ихэнх нь 7-14 метрийн өргөнтэй авто замууд юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд