Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-ээс 24-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 83 дугаар сургууль дээр зохион байгуулагдах тул цэргийн насны залуусыг идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Цэрэг татлагын байранд ирэхдээ:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Мэргэжлийн үнэмлэх
3*4 хэмжээтэй зураг хоёр хувь
"Covid-19" вакцины хоёрдугаар тун хийлгэсэн гэрчилгээ
Нийгмийн даатгалын дэвтрээ авч ирнэ үү.
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай Монгол улсын хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 1,2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.