Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар зорилтод бүлгийн болон 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

 

 

Тус төв нь өрх толгойлсон, ажилгүй, хорихоос суллагдсан, архины хамааралтай болон зорилтот бүлгийн эрэгтэйчүүдийг сургах, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

 

“ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ”:

 

?Сургалтын танхим

 

?Модон эдлэл

 

?Алт, мөнгөний дархан

 

?Арьсан эдлэл

 

?Гар урлал

 

?Студи

 

?Кофе шоп

 

?Борлуулалт явуулах хэсгүүдээс бүрдэж байна.

 

Тус төв нэг жилийн хугацаанд модон эдлэл, алт мөнгөний дархан, арьсан эдлэл, гар урлал, студи зэрэг ажлын байранд 142 иргэнийг үйлдвэрлэлд сурган ажлын байртай болгох юм. Мөн борлуулалтын хэсэг дээр долоон лангуу, 40 өлгүүр, 50 тавиур дээр 30-50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар ажиллаж байна.

 

Цаашид архины хамааралтай болон зорилтод бүлгийн иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч нөхөн сэргээж хөдөлмөрт бэлтгэхээр зорьж байгаа бөгөөд тус төв нь эрчүүдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах юм.

 

#ЗӨВ_СОНГИНОХАЙРХАНЧУУД

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд