Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудтай анх удаа “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа.

 

Уулзалтыг дүүргийн ЗДТГ-ын санаачлагаар “World share” Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба дүүргийн Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч-дүүргийн Засаг даргын орлогч Т.Вандандорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан оролцсон.

Уулзалтаар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүүргээс хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа.

Нийгмийн эрүүл мэндийн асуудал эрүүл мэндийн салбарын амин чухал асуудал бөгөөд энэ салбарыг хөгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо маш чухал юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд