Монгол Улсын Шадар сайдын 142 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй түүхий нүүрс, хог хаягдал, дугуй шатааж байгаа эсэх, эрчим хүчний тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн түүхий нүүрс татан авалтын байдалд хяналт шалгалтын ажлыг явуулж байна. 

Тус ажлын хүрээнд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХГ-ын дарга С.Батбаатар, дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, ЦЦАБХГ-ын дарга Б.Мөнхтогтох, дүүргийн Засаг даргын орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан баг, дүүргийн мэргэжлийн хяналтын дарга С.Болорцэцэг, дүүргийн агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү нар гэр хороолол бүхий хороодод шалгалт хийлээ. 

Тодруулбал, хяналт шалгалтын бүрэлдэхүүнд гэр хорооллын 32 хороонд дүүргийн дэргэдэх хэлтэс албаны 38 төрийн албан хаагч, 32 хорооны Засаг дарга, 267 хэсгийн ахлагч, мэргэжлийн хяналтын улсын 107 байцаагч, 33 цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Хяналт шалгалтыг 32-р хорооны Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоо, тэнд үйл ажиллагаа эрхэлж буй эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, Нарангийн төвлөрсөн хогийн цэг, агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын зуухнуудын галлагаанд дугуй, хог хаягдал ашиглах, түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд анхаарч хяналт тавьж байна.

Уг шалгалт 2022 оны нэгдүгээр сарын 07 –ны өдрөөс нэгдүгээр сарын 09-ны хооронд гурван өдөр үргэлжилнэ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд