Сонгинохайрхан дүүргийн хороод дахивар хаягдлыг ангилах дадлыг хэвшүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, 2, 3 дугаар хорооны 500 өрхөд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан билээ. Төслийн хүрээнд тус хогийн савыг байршуулсан 3 дугаар хорооны өрхийн ангилсан дахиварыг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс тээвэрлэж эхэлсэн.

Харин өнөөдрөөс 2 дугаар хорооны ангилан ялгах зориулалтын хогийн сав байршуулсан айл өрхийн ангилсан дахиварыг тээвэрлэж эхэллээ. Иргэдийн ангилсан хог хаягдлыг “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ сард хоёр удаагийн давтамжтайгаар тээвэрлэнэ.

Энэхүү ажил нь “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд дүүргийн 2, 3 дугаар хорооны өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулахаас гадна 36 дугаар хороонд хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барих, 2, 3-р хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 15 камер суурилуулах ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд