Дүүргийн дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Э.Ууганцэцэг хороодын Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч, Хог тээврийн байгууллагуудтай хамтарсан шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөр хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах талаар хэлэлцлээ. Удахгүй болох Сар шинийн баярыг угтаж их цэвэрлэгээг зохион байгуулан айл өрхийн ахуйн хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлтээр шөнийн тээвэрлэлт хийх, үерийн далан суваг шуудуу, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, тэмдэг, автобусны буудал, сандал, хогийн савыг угаах зэрэг ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явцын тайланг 7 хоног бүр гарган танилцуулахыг үүрэг болголоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд