Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар өнөөдөр 43 хороодод үнэ төлбөргүй 3500 ширхэг шилмүүс модны суулгацыг өглөө. Хороодын Засаг дарга нараар дамжуулан иргэдэд хүрэх тус мод нь байгалийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн ургах чадвартай бөгөөд дулаан, ган гачиг, өвлийн хүйтэн улиралд хүртэл дасан зохицож чаддаг ургамлын төрөл юм. Мөн өнөөдөр дүүргийн Засаг даргын санаачилгаар олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 17 дугаар хорооны Өнөр бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайн тохижилтын нэг хэсэгт тус хорооны оршин суугчид, сургууль, цэцэрлэгийн багш нар 60 ширхэг модыг тарилаа.
Иргэдийн оролцоотой ногоон орчин бүрдүүлэхэд ихэд анхааран хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү талбайд ногоон зурвас үүсгэхдээ тус хороонд амьдардаг иргэдийг хамруулан мод, суулгацыг үнэгүй тараан тариулж байгаа нь иргэд өөрсдийн тарьсан модыг илүү анхааран арчлах, үр хүүхдэдээ үлгэр дуурайлал болох, цаашлаад орчны тохижилт, агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.Тиймээс та бүхэн дүүрэг, орон нутгаас санаачилж буй мод тарих хөдөлгөөнд нэгдэн, идэвх санаачилгатай оролцоорой.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд