Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 2, 3 дугаар хороонд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.
Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 2, 3 дугаар хороонд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагаас айл, өрхийн ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалттай Солонгос улсын ХЬЮНДАЙ маркийн 2 автомашиныг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-дад гардуулан өглөө.Тус төслийн хүрээнд дүүргийн иргэд, оршин суугчдад Хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах, ХОГ ХАЯГДЛЫН АНГИЛАН ЯЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ үе шаттай зохион байгуулж байна.
Үүнд:
- Дүүргийн 500 айл, өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан
- 2, 3-р хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 13 камер суурилуулсан
- Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Чанарын менежментийн удирдлага ICO 9001 2015 стандартыг нэвтрүүлсэн. Цаашид төслийн багаас 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барьж ашиглалтад оруулах юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд