“Орлоготой оюутан” өдөрлөг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байрны гадна талбайд өнөөдөр /2022.05.26/ боллоо. Тус өдөрлөг нь Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэхам”-ын хэрэгжилтийг хангах, их дээд сургууль, МСҮТ-ийн оюутан залууст хичээлээс гадуурх хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, цагийн ажил хийх сонирхолтой оюутан, залуусыг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, цагийн ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд ажил олгогч 12 байгууллага 600 гаруй ажлын байрыг оюутан залууст санал болголоо. Тодруулбал, “Эм Жи Эл Акуа” ХХК, “Номин Холдинг” ХХК, “KFC”, “Алтан жолоо импекс” ХХК, “Шунхлай” ХХК, “Арвайн үндэс” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Милко” ХХК, “Номин Констракшн” Девелопмент Групп, “Лидер кашимер” ХХК, “Айс марк” ХХК, “Грийн групп” ХХК зэрэг ажил олгогч байгууллагууд хамтран оролцов.
Өдөрлөгийн үеэр оюутан залууст дараах хэд, хэдэн үйлчилгээг үзүүллээ.
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар мэдээлэл олгох
2. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг танилцуулах
3. Гарын авлага материал тараах
4. Ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулах
5. Ажил олгогчийн шуурхай ярилцлага зохион байгуулах
6. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээлэл өгөх
7. Ажил хайгч оюутан залуусыг ХЗЗ-2 маягтын дагуу ажил хайгчаар бүртгэх
“Орлоготой оюутан” өдөрлөг зохион байгуулагдсанаар цагийн ажил хийх хүсэлтэй оюутан залуусын мэдээллийн санг бүрдүүлж, тогтмол ажлын байранд зуучлан хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд