Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхдийн холбоо хамтран “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд, багачуудад тулгамдаж байгаа асуудлуудыг сонсох зорилготой “Хамтдаа оролцъё-Хамтдаа хөгжье” уриан дор хүүхдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Тус чуулга уулзалт “Чингис Соосэ” Олон улсын их сургуулийн Соёлын төвд болсон бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн 250 гаруй хүүхэд оролцон тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг танилцуулан үзэл бодлоо илэрхийллээ. Сурагчид энэ үеэр Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, Хэвлэл, мэдээлэл ба цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, Олон нийтийн арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, Үе тэнгийнхний нөхөрлөл, гадуурхалт зэрэг хэд, хэдэн сэдвийн хүрээнд үзэл бодлоо хуваалцсан юм.

Чуулганы үр дүнд сурагчдын дуу хоолойг холбогдох удирдлагуудад хүргэж, холбогдох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж буй асуудлуудаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох боломжийг бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосон билээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд