Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар 19-р хорооны 62 дугаар сургуулийн зүүн болон хойд хэсгийн талбайг тохижуулж, ногоон байгууламж, авто зогсоол хосолсон амралтын газар байгуулахаар болсон. 
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар 19-р хорооны 62 дугаар сургуулийн зүүн болон хойд хэсгийн талбайг тохижуулж, ногоон байгууламж, авто зогсоол хосолсон амралтын газар байгуулахаар болсон. Тус бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн.
Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд 774.87 мкв талбайг цэцэрлэгжүүлэх юм. Энэхүү тохижилтын ажил бүрэн дууссанаар 62 дугаар сургуулийн сурагчид, эргэн тойронд байрлах орон сууцны оршин суугчдын дунд амрах, салхилах, тоглох зэрэг хэрэгцээнд ашиглагдах юм. Мөн ногоон байгууламж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг хэд, хэдэн ач холбогдолтой билээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд