Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас “WORLD SHARE” Олон Улсын байгууллагад “Өсвөр үеийн кабинет байгуулах”, “Хүүхдийн хоол шим тэжээл” зэрэг төслүүдийг боловсруулан хүргүүлсний дагуу өнөөдөр (2022.08.08) хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллагын төлөөллүүдийн уулзалт боллоо.Уулзалтад “WORLD SHARE” Олон Улсын байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга PARK HYUN-MO, зөвлөлийн гишүүн HA BOK RAE, Монгол төсөл хариуцсан JUNG DAE HOON, Монгол дахь төлөөлөгч Э.Дарьсүрэн тэргүүтэй албаны хүмүүс, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, орлогч дарга Д.Ундармаа, Хүүхдийн сэргээн засах эрүүл үрс төвийн дарга Ш.Саруултуяа, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Г.Золмөнх нар оролцлоо.
 
“WORLD SHARE” Олон Улсын байгууллага нь 300 гаруй мянган гишүүнтэй, 2-18 насны хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хөгжиж буй орнуудын хүүхэд, залуусыг хамруулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.Уулзалтын үеэр тус байгууллага нь 2022 оноос үйл ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлж, бүх салбарт дэмжлэг, тусламжийн гараа сунган ажиллахаар шийдвэрлэсэн талаар дурдаж цаашид хамтран ажиллах боломжтой нийгэм, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай санал, бодлоо солилцлоо. Мөн дүүргийн ЗДТГ-аас хүргүүлсэн төслүүдээс гадна Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудалд дэмжлэг үзүүлж, бүхий талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хүүхэд, багачууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг баяртайгаар хүлээн авч туслахаа илэрхийллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд