Соёлын яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гурав дахь өдрөө үргэлжилж байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдаж буй уг наадамд Сонгинохайрхан дүүрэгт аж төрөн амьдардаг соёлын биет болон биет бус өвийг тээгч, хойч үедээ өвлүүлэн түгээн дэлгэрүүлэгч иргэдийн төлөөлөл оролцож зүлэг ногоон талбайдаа гэрээ барьж, тус наадмын эхний шатанд шалгарсан гар урлал, уран дарханы ухаанаар урласан бүтээлүүдийг тус наадмын зочдод дэлгэн танилцуулж, бусад дүүргийн оролцогчидтой нэг баг болон наадаж байна. Энэхүү наадамд соёлын уламжлалт гар урлал, ардын язгуур урлал зэргийг язгуур байдлаар нь өвлөн, түгээж байгаа Сонгинохайрхан дүүргээс оролцогч иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай уулзаж, амжилт хүслээ.
Тэрбээр энэ үеэр "Нийслэлчүүд бид хэдийгээр нэг газарт суурьшин, уламжлалт ахуй, соёлоосоо алсран хөндийрч буй хэмээн амнаас ам дамжин яригддаг ч соёлын биет болон биет бус өв, ахуй байдлыг тээж, хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгдэж байгааг хараад маш их бахархаж байна" хэмээн хэллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд