Нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар томоохон бүтээн байгуулалт өрнөж буй 1, 18 дугаар хороодод ажиллалаа. Тухайлбал, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Толгойт дэд төв дэх сургалтын төв болон 18 дугаар хорооны дахин төлөвлөлтөд орсон орон сууцыг барилгажуулах “Шинэ Таван Шар” төслийн ажлын явцыг дүгнэн, гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг нэгтгэлээ.
Энэ үеэр тухайн бүтээн байгуулалтыг хариуцагч гүйцэтгэгч компани болон төсөл хэрэгжүүлэгчид ажлын явц болон үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлав. Толгойт дэд төв дэх сургалтын төвийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар улиралд эхэлсэн бөгөөд хэдийгээр барилга угсралтын ажил үргэлжилж буй боловч дулааны техникийн нөхцөлийг шийдүүлээгүй байгаа нь үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байгааг хэллээ. Толгойт дэд төв нь дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороодын 153.4 га газрыг хамрах бөгөөд цэвэр усны шугам, дулаан хангамжийн шугам сүлжээ, авто зам, цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв, эрүүл мэндийн төв зэрэг инженерийн дэд бүтцийн болон нийгмийн барилга байгууламжийн бүхий томоохон бүтээн байгуулалт юм.
Харин 18 дугаар хорооны Таван шар орчмын дахин төлөвлөлтөд багтсан СТ-01, СТ-02, СТ-03, СТ-04, СТ-05-р байруудыг буулган барилгажуулах төслийн багийнхантай ажлын хэсгийнхэн уулзлаа. Тус төслийн захиалагчид одоогийн байдлаар тухайн байрнуудад оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Одоогийн байдлаар тухайн төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөлөө.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд