Сонгинохайрхан дүүргийн “Жишиг эмнэлэг”-ийн барилгын бэлтгэл ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа 7 дугаар сарын 19-ний өдөр танилцлаа. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа “Жишиг эмнэлэг” барих ажил нь нийт 37,0 сая долларын өртөгтэй бөгөөд барилгад 22 сая, тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудалд 15,0 сая долларыг зарцуулахаар төлөвлөгдсөн.

“Жишиг эмнэлэг”-ийн барилгын ажлын зураг, архитектурын даалгаврыг Голландын “Симэд” компани гүйцэтгэж, Солонгос улсын “Жүнгли” компани зургийг хийж ЭМСЯ-нд хүлээлгэн өгсөн байна. Барилга барих газрыг чөлөөлөх буулгалтын ажлыг яаравчлан, шугам сүлжээний асуудлыг урин дулаан цагт багтаан дуусгаж, үндсэн барилгын ажлыг 9 дүгээр сард багтаан эхлүүлэх үүрэг чиглэл өгөв.


















Т.Баярмаа

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд