Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд тавилаа. БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлтгэжээ. Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад ойролцоогоор 20-иос дээш жил, хямд үнээр түгээхээр төлөвлөжээ.

Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. БНСУ-ын хөрөнгө оруулагчдын саналыг дэмжиж, хамтран ажиллахаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн уулзалтын үеэр илэрхийллээ. Дашрамд дурдахад, “Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн сарын 23-нд “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил” форумыг зохион байгуулсан. Форумын зорилгын нэг хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалт татах байсан. Ажлын үр дүн эхнээсээ гарч, Сонгинохайрхан дүүрэгт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хөрөнгө оруулагчид хандаж эхэллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд