Сонгинохайрхан дүүрэгт “Сибкабель-Энержи” компани цахилгааны кабел утасны үйлдвэрийг нээлээ. Тус үйлдвэр нь 450 В хүртэлх вольттой (450/750 хүртэлх сүлжээ), 400 Hz давтамжтай эсвэл 1 кв хүртэлх DC вольттой электрон тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг болон цахилгааны сүлжээнд ашиглах цахилгааны кабел утаснууд үйлдвэрлэнэ. Тус компани 2002 оноос эхлэн цахилгааны кабел утас импортолж эхэлсэн. Харин өнөөдрөөс ийн өөрсдөө үйлдвэрлэгч боллоо. Одоогоор 16 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн шинэ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр “Монголчууд өөрсдөө кабелийн утас үйлдвэрлэх болсон нь үнэхээр таатай мэдээ байна. Цаашид үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, илүү олон хүнийг ажлын байраар хангаж, дүүргийн үйлдвэрлэлийн чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. Дүүргийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэгчдээ байнга дэмжих бодлого барьж ажиллана” гэдгээ илэрхийллээ. Харин үйлдвэрийн удирдлагууд “Сонгинохайрхан дүүрэгт энэ мэтчилэнгээр үйлдвэр, үйлчилгээг өргөжүүлэх өргөн боломж бий. Үүний дээр бодлогоор үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаад талархаж байна” гэдгийг онцолж байлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд