Шуурхай хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14цаг 00 минутаас дүүргийн Иргэний танхимд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа  удирдан явууллаа. 

Хуралдаанаар:

Нийт хороодын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв: Үүнд:

  • “Шарилжгүй Улаанбаатар” арга хэмжээтэй холбогдуулан нийт хороодод ач холбогдол өгч оролцохыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Гэмт хэрэг ихээр гарч байгаа хороодод цагдаагийн хэлтэстэй хамтран явган цагдаа арга хэмжээ зохион байгуулах
  • Цогцолбор хороодуудын эвдэрч гэмтсэн замын ажлыг засварлах ажлыг эхлүүлэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх
  • Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх
  • Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд гарцаар зам гарахтай холбогдуулан тэмдэг, тэмдэглэгээнүүдийг хэрэгцээтэй байршилд байршуулах
  • Нохой, муурны устгалын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд