Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо. Хуралдаанаар дараах үүрэг даалгаврыг өглөө.

1.    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-г баталсан. НИТХ-ын 07/01 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын 03 тоот албан даалгавраар агаарын бохирдлыг бууруулах талаар зохиох ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт даалгасан. Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр шийдвэрүүдийг сайтар судлан, нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хийж батлуулан, 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэх,

2.    Хог орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд хамтран эрчимтэй ажиллах, торгох эрхээ хэрэгжүүлэх,

3.    “Улаанбаатарын өвлийн наадам-2017” арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 11, 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах тул хороод идэвхитэй оролцох,

4.    НИТХТ-ийн 2015 оны “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журмыг баталж, мал аж ахуй эрхлэлтийг зохицуулах бүсүүдийг тогтоох тухай”  85 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллах,

5.    2017 оны цэвэрлэгээний хуваарийн дагуу 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах уламжлалт сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах. Энэхүү ажилд ач холбогдол өгч сайн зохион байгуулан, дүн мэдээг ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст ирүүлэх,

6.    БНАвстри улсын хөнгөлөлттэй зээл 7 сая Евро буюу 18,3 тэрбум төгрөгийн гэрэлтүүлгийн ажлыг хийх төсөл батлагдаад байна. Төслийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах шаардлагатай байгаа тул Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтанхуягтай уулзаж мэдээлэл авах,

7.    2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10,00 цагт дүүргийн Иргэний танхимд “Гэртээ харих зам” хөтөлбөрийн танилцуулгатай тул хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан нар оролцох. 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд