“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан яам, агентлаг, орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг  сонгон шалгаруулна. Иймд хороод доорх шаардлагыг хангасан 3 хүний нэрсийг 03 дугаар сарын 31-ний дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасагт ирүүлнэ үү.

 

 “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүний ажиллах чиглэл:

 

-   Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан, иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих,

-   Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих,

-   Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих

 

“Тавигдах шаардлага”

 

-       Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол улсын иргэн.

-     Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, хяналт, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх.

-       Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх.

-       Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй.

-       Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх.

-       Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх зэргийг заасан байна.

 

Бүрдүүлэх материал:

 

1.    Тодорхойлолт

2.    Дээд боловсролын дипломын хуулбар

3.    Хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд ажиллаж байгаагүй, хамтран ажиллаагүй, хандив санхүүгийн тусламж авч байгаагүй, төлөөлөл хэрэгжүүлээгүй тухай баримт

4.    Бусад ашиг сонирхлын зөрчилгүйг нотлох баримт

 

 

Хүлээн авах албан тушаалтан: Төрийн Захиргааны Удирдлагын Хэлтсийн мэргэжилтэн Б.Сэдэд.

Утас: 7017-0111

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд