Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсээс хороодын Засаг дарга болон нийгмийн ажилтнуудад “Иргэдийг мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын үүрэг, сонсох үйл ажиллагаа” сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Элит интернэйшнл инвестмент” төвийн зөвлөх Ч.Энххорол удирдан явуулж хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарын 74 албан хаагчдад мэдээлэл өглөө.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС