1. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт уулзалт зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тал дээр холбогдох хэлтэс, албад анхаарч ажиллах – ЗДТГ

 

2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд, сурталчлах, тайлагнах тухай” А/241 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. – ЗДТГ

 

3. Дүүргийн захиргааны байгууллагууд вэб сайтынхаа мэдээлэл, программын шинэчлэлийг тухай бүр тогтмол хийж ажлаа иргэдэд ил тод, нээлттэй байлгах. Ялангуяа хөрөнгө оруулалт, төсөв санхүү, хүний нөөцийн бодлого зэрэг ажлуудаа иргэдэд нээлттэй хүргэх. - Бүх байгууллагын удирдлагууд

 

4. Эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлж хашаа татаж орц, гарц хаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зөрчлийг арилгуулж, буулгах арга хэмжээ авч ажиллах - Газрын алба

 

5. Дүүргийн нутаг дэвсгэрийн траншейны таггүй худгуудыг тагтай болгох ажлыг зохион байгуулах. - Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

6. 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулж ажиллах. - Цэргийн штаб

 

7. “Хоггүй орчин-эрүүл амьдрал” аяны ажлын хүрээнд зохион байгуулах ажлаа идэвхжүүлэх. Далан сувгийн лаг, шавар, хур хогийг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах - Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

 

8.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах тал дээр анхаарах. Нийслэл, дүүргийн сонгуулийн хороод байгуулагдсан байна. – ЗДТГ 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд