Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас зарласан “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”–ийн жилийн ажлын хүрээнд харьяа байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2017 оны 04 сарын 25-ны өдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулсан. Тус өдөрлөгт ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС амжилттай оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээнд хэлтсийн хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар иргэдэд мэдээлэл хийж, хууль зүйн болон сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, салбарын мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг сурталчлан таниулж, санал хүсэлтийг бичгээр авч ажиллалаа. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд