4 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн хамт олон “Амар тайван хороо” сарын аян эхлүүллээ. 4 дүгээр сарын 12-ноос 5 дугаар сарын 12 хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх уг аяны хүрээнд шинээр хэрэгжиж буй хууль болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдийг иргэдэд таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

     Аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад гэрэлтүүлэг болон камерын ач холбогдлын талаар зөвлөгөө өгөх, иргэд олон нийтэд хуулиудын талаар мэдээ мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. “Амар тайван хороо” аяны нээлтэд тус хорооны Засаг дарга М.Энхманлай, 226 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтанчимэг, Хэсгийн байцаагч О.Нямдорж, “Наран манал” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Баярсайхан болон бусад холбогдох хүмүүс оролцлоо.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд