2016 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 24,4% нь буюу Сонгинохайрхан дүүргийн 18,070 иргэн байна. Үүнээс 1012 нь түлэнхийн шалтгаанаар үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарсан. Хамгийн их түлэгдэлттэй 7, 26, 1, 2, 22-р хороонууд түлэгдэлт ихтэй өвчлөл өндөр байна. Мөн энгийн үед өдөрт 8-10 иргэн түлэгдэлтийн тусламж үйлчилгээ авч байсан бол цагаан сарын өдрүүдэд өдөрт 28-60 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт түлэгдэлтийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхэд багачууд эзэлж байна. 

 

     “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлагаас” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран түлэгдэлт хамгийн өндөр байгаа 7-р хороог сонгон авч бага насны хүүхэдтэй, халуун тогоо хэрэглэдэг 10-н өрхөд туршилтын хугацаанд халуун тогооны тогтоогч байршуулж байна. Уг тогтоогчийг байршуулсан айл өрхөөс хэсэг хугацааны дараа хэрэглэж байгаа саналыг нь сонсож нөхцөлийг сайжруулахаар төлөвлөж байгаа юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд