Эх үрсийн баярыг угтан дүүргийн спорт хорооноос “Тамирчин сурагчдаа алдаршуулья” арга хэмжээг зохион байгууллаа. Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багуудын 2016-2017 оны хичээлийн жилийн дүүргийн аварга шалгаруулах уралдааны тайлан тоглолт 20 төрлөөр болж, нийт 1083 тамирчин сурагч оролцсон юм.

   Энэ үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчин сурагчдад дүүргийн удирдлагууд хүүхдийн баярын мэнд хүргэж спортын өндөр амжилт хүслээ. Мөн уралдаан тэмцээнд байнга тэргүүн байр эзлэн амжилт гаргаж байгаа тамирчин сурагчдын эцэг эхчүүдэд спорт хороо ажлаа танилцууллаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд