Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн 9 дүүргээс анхлан ISO 9001 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон. Өнөөдөр дүүргийн Тамгын газрын хэлтэс албадын дарга нар болон 32 хорооны Засаг дарга нарт “ISO MONGOLIA ХХК”-ийн зөвлөх Н.Цэцгээ сургалт зохион байгууллаа. “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг хэрэгжүүлэхийн тулд шат шатны удирдах албан тушаалтнаас гадна нийт албан хаагчдын оролцоо чухал гэдгийг тэрээр онцолж байна. Хамгийн гол нь хэрэгжүүлж буй стандартыг үйл ажиллагаандаа дагаж мөрдсөнөөр хэрэглэгчийн төлөө үйлчилж буй аж ахуйн нэгж байгууллага, тэднээр үйлчлүүлж буй оролцогч талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх  ач холбогдолтой юм. Төрийн байгууллага бол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хэрэглэгчдэд хуулийн хүрээнд үзүүлэх үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэхийн тулд Сонгинохайрхан дүүрэг  ISO 9001 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг хэрэгжүүлж байгаа юм.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд