Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 06 дугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгох уриалга гаргаснаар манай орон 65 дахь жилдээ тэмдэглэж байна.

 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн авьяаслаг багачууд” нэрэмжит хүүхдийн баярын арга хэмжээг 2017.05.30-ны өдөр зохион байгууллаа.

             Төв, салбар, тасгийн бүх эмч, сувилагч, ажилчдынхаа нийт 310 хүүхдийг үлгэрийн баатрууд, алиалагч нарын хамт хүлээн авч уралдаан тэмцээн зохион байгуулж, ялагчдыг урамшуулж, авьяаслаг хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулан, баяр дээр нь баяр нэмж хүүхэд насны гэгээн дурсамжинд нь түүх нэмсэн сайхан өдөр боллоо. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд