Иргэд цонх, тагтнаас ундааны шил сав, эд зүйлийг шидсэний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Иймд иргэд та бүхэн хогоо зориулалтын саванд хаях, цонх, тагтаар хоол хүнсний үлдэгдэл, бусад эд зүйлийг шидэхгүй, хогоо зориулалтын саванд хаяхыг анхааруулж байна.

 

Таны энэхүү зүй зохисгүй үйлдэлд: 

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйл: “Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх” зүйлд зааснаар

 

153.1 Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэлх хугацаагаар торгох ял шийтгэнэ”

 

153.2 Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасныг анхаарна уу.

 

 

          Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд