Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ой болох гэж буйтай холбогдуулан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг 9 сарын 15-ны өдөр болох бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх аж.
Тодруулбал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажлын байранд зуучлах, нээлттэй ажлын байрны танилцуулга, төсөл хөтөлбөрийн танилцуулга, мэргэжил олгох болон давтан сургалтуудын тухай мэдээлэл өгөх юм байна.
Харин нийгмийн халамжийн чиглэлээр ахмад настны халамжийн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн үйлчилгээ, шүд, нүд, протез, ортобедийн үйлчилгээ зэргийг үзүүлэх тул иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу.