СХД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо. Өнөөдөр нээлтээ хийсэн тус цэцэрлэгийг УИХ-ын гишүүн Н.Учралын 100 хувийн санхүүжилтээр бүрэн завсарлан ийнхүү ашиглалтад оруулж байна. “Тэмүүжингийн андууд цэцэрлэгт нийт 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг авах юм. Мөн цэцэрлэгийн дэргэд сэргээн засах өдөр өнжүүлэх төв ажиллана. Ингэснээр тусгай хэрэгцээт үйлчилгээ шаарлагатай багачууд цэцэрлэгтээ суралцахаас гадна сэргээн засах эмчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан маш цөөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг.  Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ өнждөг гэх шүүмжлэл бий. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 800 гаруй бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдардаг ч ихэнх нь цэцэрлэгт хамрагдах боломжоор хомс. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн толгойг өвтгөсөн энэ хүндхэн асуудлыг хөнгөвчилж манай дүүрэгт уг цэцэрлэг нээгдэж буй нь маш өгөөжтэй үйл явдал боллоо. Түүнчлэн 19 хороонд нээгдсэн уг цэцэрэг нээлтээ хийснээр 22 иргэн ажлын байртай болж байгаа юм. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд