Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн хэлтсийн хамт олны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хамтын хөгжил-2017” сургалт уулзалтын арга хэмжээ нь 5 дахь жилдээ 2017 оны 09 сарын 16, 17-ны өдрүүдэд Хүүхэд хөгжлийн “Нарс” зусланд амжилттай болж өндөрлөлөө.

 

Уулзалтын арга хэмжээнд нийт 140 гаруй албан хаагчид оролцсон бөгөөд урилгаар Нийслэл, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

“Хамтын хөгжил-2017” сургалт уулзалт нь нийслэл, дүүргүүдийн мэргэжилтэн, албан хаагчид хоорондоо танилцах, тэднийг чадавхжуулах, багаар ажиллаж, бүтээлчээр сэтгэж ажиллах арга барилыг эзэмшүүлэх зорилгоор төрөл бүрийн уралдаант тэмцээн, 7 дадал сургалт, багийн ажил, багийн тоглоом, рашаан хүрэх явган аялал, өртөөчилсөн багийн ажлууд сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдаж хоёр өдрийг хамтдаа агаарт хөгжилтэй өнгөрүүллээ.

 

Сонгино хайрхан дүүрэг Гэр бүл, Хүүхэд,Залуучуудын хөгжлийн хэлтэс

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд