Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол улсад үзүүлэх хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн дэд бүтцийг хөгжүүлэх, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх болсон.

 Үүний хүрээнд дүүргийн гэрэлтүүлгийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахаар Бүгд Найрамдах Австри Улсын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Европын Гэрэлтүүлгийн Холбооны зөвлөх, доктор Маттиас ХесслингСонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай уулзаж төслийн талаар ярилцсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа,техник эдийн засгийн үндэслэлтэй зураг төсөл батлагдсаны дараа дээрх төсөл хэрэгжих боломж бүрдэх мөн төслийг хэрэгжүүлснээр оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчин нөхцөл дээшлэх, гэмт хэргийн тоо буурах төдийгүй хотын өнгө үзэмжинд чухал ач холбогдолтойг онцоллоо. Тиймээс төслийг ойрын хугацаанд яаралтай эхлүүлэхэд Австрийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд