Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн үүрэг даалгаврын дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/471 тоот захирамж гарч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

 Цэвэрлэгээнд 22 хорооны 1,39 аж ахуйн нэгж байгууллага, 6,543 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 368 мянга гаруй м2 талбайд 563 гаруй тонн хог хаягдлыг 3 тээвэрлэгч байгууллага 129 рэйсээр тээвэрлэж, хогийн цэгт хүргэлээ. 

Түүнчлэн тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагчийн мэдэгдэх хуудсыг 472 аж ахуйн нэгж, иргэнд хүргэлээ. Үүнээс 5 аж ахуйн нэгж, 2 иргэнд мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд