Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн баталсан Дотоод аудитын албаны 2018 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, Дотоод аудитын албаны даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд дүүргийн төрийн бус өмчийн 13 сургууль, цэцэрлэгийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 242 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.

 

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн баталсан 2018 оны 2018/01 дүгээр өдрийн хяналт шалгалтын ажлын удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 45 цэцэрлэгийн ажилтнуудын цалин хөлсний бүрэлдэхүүнд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дүүргийн Дотоод аудитын алба, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хамтран 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн  зохион байгуулж байна. Шалгалт ажлын 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд