Жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан дүүргийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлалтай.

Энэ хүрээнд олон ажлууд зохиогдож байгаагийн нэг нь өнөөдөр боллоо. Тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн суралцагчдын дунд “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг уралдаанд 2 сургуулийн 20 суралцагч оролцсон байна.

Хоёр дах шатанд 5 суралцагч шалгарч, өнөөдөр илтгэлээ тавьж, өрсөлдлөө.

1-р байрт Их Засаг МСҮТ-ийн нарийн бичиг, албан хэрэг хөтлөгчийн 102-р бүлгийн суралцагч Б.Отгон-Эрдэнэ,

2-р байрт Их Засаг МСҮТ-ийн үсчний 203-р бүлгийн суралцагч Ц.Энхзул, 

3-р байрт Их Засаг МСҮТ-ийн хэвлэлийн график дизайны 101-р бүлгийн суралцагч А.Цолмон нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Уг аяны хүрээнд дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдаан, хүнс, хөнгөн үйлдвэр эрхлэгчдийн дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох уулзалт зохион байгуулсан байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд