Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах" БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" сэдэвт зөвлөгөөн СХД-ийн БТСХ-нд зохион байгуулагдаж 10 дүүргийн биеийн тамир, спортын хорооны удирдлага, нийгмийн хөгжлийн хэлтсийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд зохион явагдсан юм. Тодруулбал "Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт, Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", "Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшний 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдаж дууслаа.

 

Мөн Баруун бүсийн сургалт, зөвлөгөөн Баян-Өлгий аймагт 2018.06.06-08, 

Төвийн бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ аймагт 2018.06.11-13, 

Хангайн бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2018.06.18-20, 

Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймагт 2018.06.18-20 тус тус зохион байгуулагдана.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд