“Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/332 дугаар захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлыг арилгуулах, салбаруудын ажлын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор хяналт, шалгалтуудыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Тодруулбал нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбайнуудын тоо ширхэг, засварлах шаардлагатай газруудын судалгаа, траншейны онгорхой нүх, эвдрэл, явган хүний гүүр, гэрэлтүүлгийн шонгийн бүрэн бүтэн байдал, цахилгааны утас, шитний ил задгай байдал, аюулгүй ажиллагаа зэрэг асуудлуудын судалгааг хороо бүрээс авч нэгтгэсэн.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн бүсэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад шаардлагатай байгаа замын тэмдэг тэмдэглэгээ, гарц, хурд сааруулагч, камер, гэрлэн дохио тавиулах судалгааг нэгтгэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт дүүргийн Засаг даргын 2018 оны 7-р сарын 02-ны 02/1840 тоот албан бичгээр хандсан.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд траншейн /дулаан, цэвэр, бохирын усны болон холбооны худаг/-ы таггүй, таг нь эвдэрсэн байдлыг арилгуулахаар дүүргийн Засаг даргын 2018 оны 7-р сарын 2-ны өдрийн 02/1844 тоот албан бичгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хандсан. Хороодоос судалгааг авч нэгтгэлийн хамт хүргүүлэв.
Нийтийн эзэмшлийн талбай болон айл өрхүүдийн дундуур эмх замбараагүй байрлаж байгаа цахилгаан утас, холболтууд, цахилгааны шитний аюулгүй байдлыг хангуулахаар дүүргийн Засаг даргын 2018 оны 7-р сарын 02-ны өдрийн 02/1843 тоот албан бичгээр “УБ цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд хандан, зөрчлийг арилгуулаад байна.