Монгол гэрийн дулаалгын бүтээгдэхүүнийг турших, сурталчлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/69 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хүрээнд 7, 24 дүгээр хорооны амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу 2 өрхийг сонгон бүрэн дулаалга хийн, цахилгаан халаагуур суурилуулан туршилтын ажлыг эхлүүлсэн. “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ гэр хорооллын 23 хорооны иргэдэд гэр, байшингаа дулаалж дулааны алдагдлыг бууруулах сургалтыг зохион байгуулж 1200 гаруй иргэнийг хамруулсан.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх зорилгоор "Тохижилт, цэвэрлэгээний гэрээ"-нд стандартын зуух, сайжруулсан түлш, цахилгаанаар халдаг байх шаардлагатай гэсэн заалтыг тусгасан.

Дүүргийн төсвийн 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр 1060м2 талбайн сул шороон хөрс бүхий нийтийн эзэмшлийн талбайд шинээр зүлэгжүүлэлт хийсэн. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр 13-р хорооны 8,9 дүгээр байрны нийтийн эзэмшлийн талбайн 180 м2 сул шороон хөрсийг  “Алтайн цаст” ХХК хатуу хучилттай болгон тохижуулсан.   14,15,16-р хорооны нутаг дэвсгэрийн 1500м2 талбайн хөрсийг хуулж хар шороогоор хучиж зүлэгжүүлэлт хийсэн.

Хороодын иргэдийн оролцоо хөрөнгөөр 1 дүгээр хорооны Толгойтын 102,103-р гудамж, 2 дугаар хорооны Орбитын 51-65 дугаар гудамж, 4 дүгээр хорооны Их нарангийн 10,11 дүгээр гудамж, 6 дугаар хорооны Тоосгоны 4,14,17,24,24а гудамж, 9 дүгээр хорооны Баруунбаян уулын 1,2,3,6,7-р гудамж, 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 9,11,13,16а, 16б, 17, 18,22,23,24,30,32 дугаар гудамж, 26 дугаар хорооны Мандал овооны 7 дугаар гудамж, 27 дугаар хорооны Агарын 3-5 дугаар гудамжуудыг  жишиг гудамж болгон тохижуулах ажил хийгдсэн. Дүүргийн төсвийн 6.9 сая төгрөгөөр 2,3,5,6,10,13,15-р хороодын нутаг дэвсгэрийн тохижилтод дэмжлэг үзүүлсэн.

Орон нутгийн тусгай хамгаалалтын бүс буюу Баянхошуу хайрханы өвөрт зөвшөөрөлгүй буусан 48 айлыг нүүлгэн бүх нийтийн мод тарих өдрөөр 250 ширхэг улиас мод тарьсан.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 2100 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 4120 иргэдэд нийслэлийн ИТХ-ын 63,61 дүгээр тогтоол, Монгол улсын Зөрчлийн тухай хуулиудаар, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 620 сурагчдад хог хаягдлыг ангилан ялгах болон Хог хаягдлын шинэчилсэн хууль, Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт Монгол улсын Эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсын Зөрчлийн тухай хууль, Монгол улсын Байгаль орчны тухай хуулиудаар сургалт зохион байгуулан 840 гаруй гарын авлагаар хангасан.

21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 24 айл өрхийн хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлсэн.

2018 оны жилийн эцсийн байдлаар хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагуудтай хамтран үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг устгах ажлыг зохион байгуулж 139 үүсмэл, 1 хур нийт 140 хогийн цэгийг цэвэрлэж бүрэн устгасан. Гэр хороодын хогийн цэг үүсдэг 10 байршилд дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 7.5 сая төгрөгөөр камержуулалт хийсэн.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд