Хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Тодруулбал өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 08:30-19:00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм байна.

Томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ.

Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж буй бөгөөд нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байна. Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолж байгаа. 

Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрээд байгаа учраас дүүргийн эмнэлгүүд орны тоо нэмэх, том хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг зарим тасгийг хүүхдийн тасаг болгон ажиллаж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд