Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн хашаанд баригдаж буй дүүргийн Жишиг эмнэлгийн барилгын явцтай Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

       ЭМСХХ-4 төслийн хүрээнд баригдаж буй “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын гэрээ Эрүүл мэндийн яам, Австри улсын “Вамед Инжинеринг”  компанийн хооронд 2017-5-24 нд байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл:

1.  Газар шорооны ажил 100%

2.  Техникийн барилга 50,2 %

А блок 60,75 %

Б блок 54,8%

Подиумын барилга 51,9% нийт барилгын ажлын явц 63,4 хувьтай байна.

       Дээрх ажлын хэсэг нь цаашид олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын  тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламжийн инженерийн чухал шийдэл бүхий асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх зорилготой юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд