Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх болон агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Бүгд найрамдах Чех улсад төвтэй “Пипл ин нийд” байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар, “Ган хийц” ХК-тай хамтран 7-р хорооны гэрт амьдарч буй айл өрхүүдэд утаа шүүгч бокра, яндан суурилуулах төслийг хэрэгжүүлж нийт 348 өрхөд бокра, яндан, угаар мэдрэгч үнэ төлбөргүй суурилууллаа.

Уг бокра нь яндангийн таталтын системийг тогтворжуулж, дулааны алдагдлыг багасгаснаар түлшний хэмнэлт үүсгэж, утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн юм. 

“Бокра” яндангийн төхөөрөмж нь утааны хийн явалтыг оновчтой болгон, дулааны үүсвэрээс хамгаалах яндангийн таталтыг оновчтой зохицуулдаг. Төхөөрөмж нь яндангийн таталтыг зохицуулан бүх төрлийн түлшний шаталтыг сайжруулж, халаалтын эх үүсвэрийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

Мөн шаталтыг сайжруулан түлшний хэрэглээг бууруулж, яндангаар ялгарах хорт бодисын ялгаралтыг бууруулдаг ба яндангийн ханан дахь конценсаци үүсэх явдлыг эрс бууруулж, цаг агаарын ямар ч нөхцөлд халаалтын хэвийн найдвартай ажиллагааг хангадаг байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд