Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны хамт олон мод тарих өдөрлөгийн хүрээнд хороондоо 2500 гаруй мод тарьжээ. Өдөрлөгт тус хорооны хамт олон, Чинагийн Галсан сан болон хорооны бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцсон байна.

  Түүнчлэн мод, бут сөөг, цэцэг, хүнсний ногоо тариалагч иргэд оролцож, өөрсдийн бэлтгэсэн тарьц, суулгац, үр, үрсэлгээгээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан аж. Өдөрлөгийн хүрээнд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгч Б.Золбоо мод тарих хүсэлтэй иргэдэд сургалт зохион байгуулж, 200 ширхэг, улиас, бургасны суулгацыг өгсөн байна.    

   25-р хороотой 4 дэх жилдээ хамтран ажиллаж буй Чинагийн Галсан сангийн тэргүүн Г.Галтайхүү 13 шинэс, 2000 орчим хайлаасны суулгацыг хороо болон иргэдэд үнэгүй тарааж, түүний 400 орчмыг хорооны НАМЗХ-ны залуус Одонтын 24 дүгээр гудамжны тоглоомын талбайд суулгасан байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд